Бидний тухай

Манай компани нь анх 2004 онд үүсгэн байгуулагдаж уул уурхайн ханган нийлүүлэгч, хээрийн анги кэмпийн барилга, зөөврийн амины орон сууц, сендвич барилга угсралтын чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн монголдоо анхдагч компаниудын нэг билээ.

Компани байгуулагдсан цагаасаа эхлэн барьж байгаа барилга байгууламжийнхаа чанарт онцгой анхаарал тавьж, хүмүүсийн аятай тухтай амьдарч ажиллах нөхцлийг бүрэн хангасан, орчин үеийн олон улсын стандартын шаардлагад нийцсэн, байгаль орчинд хор нөлөөгүй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй барилга байгууламж барих, мөн үйлдвэрлэлдээ аюулгүй ажиллагааг №-1 мөрдлөгө болгон “МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ” гуравыг үйлдвэрийнхээ эрхэм уриа болгон ажиллаж байна. Манай компани өнгөрсөн 2011 онд 700м2 талбай бүхий орчин үеийн иж бүрэн тоноглолтой өөрийн үйлдвэрийн байрыг барьж ашиглалтанд оруулсан ба үйлдвэр нь сардаа 600 аас 800 м2 зөөврийн сууц үйлдвэрлэх хүчин чадалтай, инженер техникийн албаны 8, нарийн мэргэжлийн 15, туслах 30 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.

Эрдэс баялаг эрчим хүчний яамнаас жил бүр зохиогддог уул уурхайн салбарын бүтээгдэхүүний үзэсгэлэн яармаг, Барилга хот байгуулалтын яамнаас зохион байгуулдаг “Барилга экспо” үзэсгэлэн яармагуудад амжилттай оролцож Шилдэг бүтээгдэхүүний батламж, Барилга ассициоцаас, Барилгын зөвөлгөө мэдээллийн төвөөс зохион байгуулдаг шилдэгүүдийг шалгаруулдаг “BARILGA - BEST AWARDS”-аас Шилдэг шинэ технологи нэвтрүүлэгч байгууллага өргөмжлөл зэрэг нэр хүндтэй шагналуудаар хийсэн бүтээсэн ажлаа үнэлүүлээд байна.

Бидний хийж бүтээсэн ажлуудаас цухас дурдвал: 2008 онд Энержи ресурс ХХК-ны, Өмнө говь аймаг Цогтцэций сум Ухаахудаг төслийн хүрээнд Цагаан хадны гаалийн хяналтын бүсийн иж бүрэн байгууламжууд, Ухаа худаг дахь Гаалийн хяналтын бүсийн иж бүрэн байгууламжууд, зөөврийн сууц, харуулын постууд, Ухаа худагын уурхайн харуулын цамхагууд. 2009 онд Оюутолгой ХХК-ны Өмнөд кэмп, Алтай хүдэр ХХК-ны Говь-Алтай аймагт байх Төмрийн хүдэрийн уурхайд хэрэгжүүлсэн “Таян нуур” төслийн хүрээнд хээрийн барилга байгууламжын ажилууд, Тод ундрага ХХК-ны Төв аймгийн Заамар суман дахь алтны уурхайн 150 хүний иж бүрэн кэмп, Олово ХХК-ны Төв аймгийн Эрдэнэ суман дахь Цагаан тугалаганы уурхайн 200 хүний иж бүрэн кэмп, Улаанбаатар хот дахь Тайгер үйлдвэрийн өргөтгөлийн барилгын инженер техникийн ажилчдын түр оффис. 2010 онд Батлан хамгаалах яамны захиалгаар НҮБайгууллагын Энхийг сахиулах хүчний Монгол дахь Таван толгойн Цэргийн хээрийн сургуулийн баазын гадаадын цэргийн сууцнууд, Африкийн Чади улсад энхийг сахиулахаар явж байгаа Монголын цэргийн багийн түргэн хугацаанд барьж буулгаж шилжүүлэн барьж болдог хээрийн штабын байр, боловсон ОО, дүш. 2011 онд Японы буцалтгүй тусламжаар баригдаж байгаа гүүрийн төсөлийн түр оффис мөн 600 хүүхдийн 4 сургуулийн барилагын ажилыг гүйцэтгэж буй Японы DAI NIPPON LLC –ны зөөврийн оффис, гал тогоо, зөөврийн ариун цэврийн байр, М-СИ-ЭС Проперти ХХК-ны Яармаг дахь Шинэ гэр төслын багийн 25 хүний зөөврийн оффис, Өмнө говь Цогтцэций дэхь Цэций хороолол 2 төслийн багийн 30 хүний оффис, Австралын Лейтон Ази компанитай хамтарч ажиллан тус компаны олборлолт явуулж байгаа Ховд аймаг Хөшөөтын нүүрсны уурхайн хүнд даацын машин механизмуудын засварын газрын барилга, уурхайн хяналтын барилга. Мөн Лейтон компанийн гэрээт Сэлэнгэ аймгийн Түшиг суманд байх Нүүрсны уурхайн машин механизмын засварын цехийн барилагын ажлуудыг олон улсын стандартад нийцүүлэн барьж улсын коммист хүлээлгэж өгөөд байна. Монголын төрийн компани болох Эрдэнэс MGL, Эрдэнэс Таван толгой ХХКомпанийн шинээр байгуулагдаж байгаа уурхайн кэмпийн барилгын ажлуудыг бүтээн байгуулалцаж байна.

Манай компани нь Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль, дүрэмийн хүрээнд үйл ажиллагаа явуулж ирсэн билээ.

Захиалгат үйлчилгээ

Халаалт
Тасалгаа болон дотор тохижилт
Ариун цэврийн өрөө
Халуун, хүйтэн ус болон нөөцийн сав
Тээвэрлэлт, хүргэлт

 

Манай хаяг

Сонгино хайрхан дүүрэг
20 дугаар хороо
Нефтийн 1-9 тоот
Улаанбаатар хот
Монгол улс

Холбоо барих

11-635055
99027671, 96657671, 99308585
konteiner_house@yahoo.com
www.containerhouse.mn

Манайд 5 зочид онлайн